Дэлхийд гарсан “Tsolo Munkh”-тэй танилц!

2014 оны 12 сарын 30

Монголын дизайнеруудын авьяас, мэдрэмж дэлхийн хэмжээнд тодорч гарч ирж байгааг илтгэх мэдээллүүд цөөнгүй гарч байгаа билээ. Тэгвэл “Tsolo munkh” брэндээрээ олон улсын загварын тайзнаа өрсөлдөж яваа зохион бүтээгч бол М.Цолмандах юм. Түүнийг УГЗ,  зураач Д.Мөнхийн охин гэдгийг хүмүүс тэр бүр мэдэхгүй байх.

Ер нь бол Цолмандах гэхээсээ Цоло Мөнх гэх нэрээрээ тэр танигдаж яваа юм. Түүнийг товч танилцуулахад, Францын L'Atelier Chardon Savard загварын сургуулийг 2009 онд төгссөн, 2010 онд  Jean-Pierre Blanc-ийн санаачилсан "Festival International de Mode et de Photographie а Hyиres" нэртэй 25 дахь жилдээ зохиогдож буй шинэ залуу дизайнеруудыг гаргаж ирэх, дэмжих зорилготой хувцас загвар болон фото зургийн уралдаанд оролцож  үзэгчдийн нэрэмжит шагнал хүртэж байжээ.

Олон улсад томоохонд тооцогддог тус уралдаанаас дэлхийд алдартай олон  дизайнерууд төрөн гарсан байдаг. Тухайлбал, Viktor & Rolf, Gaspard Yurkievich, Anke Loh, Alexandre Matthieu, Xuly Bлt, Felipe Oliveira Baptista, Thierry Rondenet & Hervй Yvrenogeau (Own) гэхчлэн урт жагсаалт гарах ажээ.

М.Цолмандахын тухайд тус уралдаанд Монгол үндэсний хувцасны деталиуд орсон хар өнгөөр дагнасан "Black magic" нэртэй коллекцоор оролцож байсан. Тэрбээр коллекцынхоо санааг сургууль орох замд нь тааралдсан машины агаар шүүгчээс олсон ба тэрхүү агаар шүүгчийг илэрхийлсэн хар өнгө мөн хуниас нугалаас зэргийг 18-р зууны монгол эмэгтэйн хувцас болоод буддын лам нарын өмсгөл чимэглэлтэй хослуулан орчин үеийн хэв маяг оруулан бүтээсэн гэдгээ өөрөө бичсэн байдаг. Тэр бол өвөрмөц ертөнцтэй дизайнер юм. Ингээд М.Цолмандахын загваруудаас хүргэж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
14873
0 эможи
keyboard_arrow_up