ХУД-т “Хүүхдэд ээлтэй ариун цэврийн өрөө” төслийн нээлт боллоо
2014 оны 4 сарын 14
ХУД-ийн 29 дүгээр цэцэрлэг нь 6 бүлэгтэй. Хүүхдэд ээлтэй ариун цэврийн өрөөг 3 бүлэгт тохижуулан хэрэгжүүлж, Нийслэлийн 4 дүүргийн 34 цэцэрлэгийн эмч, арга зүйч, Нийслэл, дүүргийн хяналтын албаны эрүүл ахуйч нар, МУБИС-СӨБС-ийн эрүүл ахуйн багш нарт үзүүлэх ажил зохион байгууллаа. ЯХИС-ын “Хүүхдэд ээлтэй цэцэрлэг” төслийн хүрээнд хүүхдэд ээлтэй ариун цэврийн өрөөг тохижуулах, ариун цэврийг сахих, хэрэглээ болгох зорилготой юм. Уг ариун цэврийн өрөөнд туслах багшийн булан, алчуур угаах машин, багшийн угаалтуурыг шийдэж өгсөн явдал онцлог давуу юм байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1487
0 эможи