ТӨХ шилдэг 28 байгууллагыг шагнан урамшууллаа

2014 оны 12 сарын 30

Төрийн өмчийн хорооны даргын тушаалаар өнөөдөр шилдгийн шилдэг 28 байгууллагыг тодруулан шагнаж урамшууллаа. “Төрийн өмчийг эзэмшүүлэх гэрээ”-ний биелэлтийн дүнгээр “бүрэн хангалттай”  үнэлгээ авсан 28 байгууллагыг ийнхүү Төрийн өмчийн хорооны “Хүндэт өргөмжлөл”, 100 мянган төгрөгөөр шагнасан юм.

 

Үүнд, “Дарханы дулааны цахилгаан станц” ТӨХК, Дархан-Уул аймгийн Үйлдвэр, хөдөө аж ахуйн газар, Дархан-Уул аймаг дахь Хорих 435 дугаар анги, Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс, Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 20 дугаар шүүх, Хэнтий аймгийн Онцгой байдлын газар, Хэнтий аймгийн Онцгой байдлын газар, Автотээврийн үндэсний төвийн Дорнод салбар, Дорнод аймаг дахь Гаалийн газар, сүхбаатар аймгийн Сум дундын 19, анхан шатны 14 дүгээр шүүхийн Тамгын газар, Газар хөдлөлийг судлах Ховд станц, Увс аймгийн Онцгой байдлын хэлтэс, Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газар, Баян-Өлгий аймаг дахь Гаалийн газар, Булган аймгийн Газар хөдлөлийг бүртгэх станц, Говь-Алтай АЗЗА ТӨХК, Говь-Сүмбэр аймгийн Онцгой байдлын хэлтэс, Дорноговь аймгийн Улсын нөөцийн салбар, Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Орхон аймгийн Улсын нөөцийн салбар, Арьсны өвчин судлалын төв, Сэтгэцийн клиникийн үндэсний төв, Улсын хоёрдугаар эмнэлэг, “Төрийн үйлчилгээ” ТӨҮГ, “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК, Газрын харилцаа геодези зураг зүйн газар, “Автозамын тоног төхөөрөмжийн түрээс” ТӨХК, “Мэдээлэл холбооны сүлжээ”  ХХК, Уул уурхайн аврах алба тус тус шалгарлаа.

 

Мөн энэ үеэр Төрийн өмчийг эзэмших, ашиглах, хадгалах, хамгаалах үйл ажиллагаанд идэвх зүтгэл гарган ажиллаж буй төрийн өмчит байгууллагуудын 16 ажилтныг Төрийн өмчийн хорооны “Хүндэт жуух бичиг”-ээр шагнаж урамшуулсан юм.

 

Г.Даша | Гэрэл зургийг Ц.Баярбаатар

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
14850
0 эможи
keyboard_arrow_up