“Тамирчин багш-2014” гар бөмбөгийн тэмцээн боллоо
"Тамирчин багш-2014" гар бөмбөгийн тэмцээн 2014 оны 04 дүгээр сарын 11-ны бямба гаригт Хан-Уул дүүргийн 118 сургуулийн спорт зааланд болж өндөрлөлөө. Уг тэмцээний зорилго нь багш, удирдах ажилтны чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, багаар хамтран ажиллах чадварыг дээшлүүлэх, бүх нийтийн биеийн тамир спортыг дэмжих юм. Тус тэмцээнд 7 дүүргийн багш нарын баг, 5 дүүргийн удирдах ажилтны баг авхаалж самбаагаа сорилоо. Нээлтийн үйл ажиллагаанд НБГ-ын сургуулийн өмнөх боловсрол хариуцсан мэргэжилтэн Б.Мөнхзаяа, Баянгол, Баянзүрх, Багахангай, Сүхбаатар, Сонгинохайрхан, Хан-Уул, Чингэлтэй дүүргийн сургуулийн өмнөх боловсрол харицсан мэргэжилтэн нар байсан юм. Тэмцээний нээлтэд 60 дугаар сургуулийн бүжигийн хамтлаг болон 34 дүгээр сургуулийн гимнастикийн тамирчин хүүхдүүдэд оролцож тамирчдад амжилт хүслээ.
Тэмцээнд:
Сонгинохайрхан дүүргийн удирдах ажилтны баг-I байр, алт
Хан-Уул дүүргийн удирдах ажилны баг-II байр, мөнгө
Баянгол дүүргийн удирдах ажилтны баг-III байр, хүрэл
Сүхбаатар дүүргийн багш нарын баг-I байр, алт
Баянгол дүүргийн багш нарын баг-II байр, мөнгө
Сонгинохайрхан дүүргийн багш нарын баг-III байр, хүрэл
Мөн багуудын амжилтаараа Сонгинохайрхан дүүрэг шилжин явах цомын эзнээр тодорсон бол энэ жилээс удирдлага болон багшийн багаас “Шилдэг тоглогч”-оор тэгш тоглолттой 2 тамирчинг тодруулан өргөмжиллөө.
- Шилдэг тоглогч-Сонгинохайрхан дүүргийн 78 дугаар цэцэрлэгийн арга зүйч Ц.Баянжаргал
- Шилдэг тоглогч-Баянгол дүүргийн 96 дугаар цэцэрлэгийн багш П.Сайхантуяа нар тодорлоо