Шинэ оны анхны нарыг харах ёслол болно

2014 оны 12 сарын 30

Шинэ оны анхны нарыг харахаар ажил үйлс бүтэж, тэр жилдээ хийморьтой явдаг хэмээн монголчууд бэлэгшээдэг.  Тиймээс шинэ оны өглөө нар харах ёслол, аяллыг  Монголын залуучуудын холбооноос  жил бүр зохион байгуулдаг уламжлал тогтоод буй.

Өнгөрсөн жил Төмөр замын аялал жуулчлалын товчоотой  хамтран зохион байгуулж  байсан  бол  энэ жилийн хувьд Багахангай дүүрэг, Багахангай  дүүргийн залуучуудын холбоо, Залуучуудын аялал жуулчлалын хөгжлийн төв хамтран Хангай зөрлөгт оны анхны нар харах ёслолыг 2015 оны нэгдүгээр сарын 1-нд зохион байгуулах гэж байна.

Аяллын  хөтөлбөрт  галын наадам, чөлөөт  үзүүлбэр, төрөл бүрийн  хөгжөөнт тоглоом зэрэг олон  сонирхолтой арга  хэмжээнүүд багтаж  байгаа аж. Мөн оны анхны нар харсаны дараа нийт аялагчдын дунд “Гоёмсог цасны баяр” арга хэмжээг зохион байгуулахаар  төлөвлөжээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
14833
0 эможи
keyboard_arrow_up