Улсын баатар П.Шагдарсүрэнд хүндэтгэл үзүүлнэ

2014 оны 12 сарын 30

Батлан хамгаалах яамны удирдлагууд Монгол Улсын баатар Пунцагийн Шагдарсүрэнд өнөөдөр хүндэтгэл үзүүлэх юм байна. Тус арга хэмжээ 13.00 цагт Батлан хамгаалах их сургууль дээр болно. П.Шагдарсүрэн нь Халхын голын байлдаан, 1945 оны чөлөөлөх дайнд оролцож, эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолыг батлан хамгаалах эрхэм үйлсэд дайчин нөхдөө удирдан, өөрийн амь биеэ үл хайрлан эрэлхэг зоригтой баатарлагаар тулалдаж явсан ахмад дайчин билээ. Түүний түүхэн гавьяаг үнэлж Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын баатар цолыг олгосон юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
14827
0 эможи
keyboard_arrow_up