Эдийн засгийн салбарт энэ долоо хоногт Хэн Юу Хэлэв?

2015 оны 3 сарын 13

Эдийн засгийн салбарт энэ долоо хоногт Хэн, Юу хэлсэн талаар танд хүргэж байна. /2014.12.22 - 2014.12.30/

 

УИХ-ын дарга З.Энхболд: Оюу толгойн гэрээнд өөрчлөлт оруулах шаардлагагүй

Оюутолгой өнөөдрийн байдлаар хоёр тэрбум ам.долларын экспорт хийж байгаа гэхээр энэ бол таван Оюутолгой гэсэн үг. Гэтэл таван Оюутолгойтой тэнцэх Сайншандын гангийн үйлдвэртээ сүүлийн Засгийн газар анхаарал хандуулаагүй л явж. Хямрал болонгуут юунд анхаарал хандуулалгүй орхигдуулснаа гэнэт ойлгож байгаа байхгүй юу. Хямрал болоогүй бол эдийн засгийнхаа согогтой талыг олж харахгүй, үүнийг ойлгохгүй, зүгээрл “Business as usual” гэдэг зарчмаар юу ч өөрчлөгдөхгүй яваад л байна. Түүхий эдийн үнэ унаснаар манай эдийн засгийн энэ бүтцийн гажгийг маш тод харуулсан хэрэг. /Өдрийн сонин 2014.12.26 №311/   

Бид эдийн засагтаа, тэд эх дэлхийдээ санаа тавина

2015 он гэхэд Монгол Улс нэг сая тонн түүхий нефтв боловсруулна, хиймэл дагуул хөөргөнө, жилд сая жуулчин хүлээж авна гэсэн чихэнд чимэгтэй олон мэдээ дуулдаж байв. Гэхдээ эдийн засгаа өсгөж хэдэн арваараа биш гэхэд цөөн ч гэсэн цэцэрлэг, сургууль, эмнэлэг барьж, байгаль дэлхий өнгөтэй байх нь бидэнд илүү чухал болжээ. Хэдхэн жилийн өмнө дэлхийн хамгийн хурдтай өсөж буй эдийн засаг гэгдэж байсан Монголын эдийн засаг 2015 онд ердөө 5,8 хувиар өснө гэж олон улсын шинжээчид таамаглаад буй. Уг нь гүн ангалд уначихгүйн тулд дор хаяж 6,5 хувь гэсэн тоо хэрэгтэйг мэргэжилтнүүд сануулж байгаа. /Өнөөдөр 2014.12.30 №300/
Эдийн засагч Х.Батсуурь: BAILOUT гэдэг нь ИД ШИД БИШ, эрсдлийг ард түмний нуруун дээр тохох ажиллагаа

Ч.Сайханбилэг: Ерөнхий сайдаар томилогдсоноосоо хойш УИХ-д ойр ойрхон хоёр  ч удаа үг хэлж ард түмэндээ хүртээл болгов. Шинэ Ерөнхий сайд ард түмэндээ хандан олон зүйлийг учирлан тайлбарлажээ. Гэвч түүний хэлсэн үгэнд товч бөгөөд тодорхой нэгэн мессеж давтагдаж байсан нь түүний сэтгэлийг хамгийн их зовоосон асуудал бололтой. Энэ нь “Эдийн засгийн хямралтай байна гэвч үүнд хэн нэгэн хүн, улстөрчид, нам эвсэл буруугүй, харин ард олон бид бүгдээрээ буруутай” гэсэн мессеж байсан нь олны анхаарлыг ихээр татаж хачирхал дургүйцлийг төрүүлж байна. /Зууны мэдээ 2014.12.24 №296/

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
14822
0 эможи
keyboard_arrow_up