Буянтай сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай!

2014 оны 12 сарын 29
Хүний амьдралд жаргал зовлон хослон байх нь хэний ч зоргоор болдоггүй жам ёс. Хорвоог хамтдаа туулна хэмээн хөтлөлцөн гүйж явсан хайртай хос хагацана гэдэг хамгийн уйтай!
 
 
 Энэ амралтын өдөр хүргэж буй мэдээлэл маань харамсалтайгаар хайртай дотны хүнээ алдсан гэр бүлийн тухай бөгөөд хамгийн гол нь хайртай ээж, хөөрхөн ханийнхаа араас харамгүй буян хурааж бусдыг баярлуулж яваа амьдралд сөхрөхгүй тэмцэгч аав охин хоёрын талаар хүргэж байна!
 

Хүнд өвчтэй ханийнхаа төлөө бүхнээ зориулсан энэ залууг Б. Батдэлгэр гэдэг. Харин царай төрхийн хувьд аавыгаа, зан үйлдлийн хувьд ухаалаг ээжийгээ дуурайсан хөөрхөн охиныг нь Б.Цэцээхэн гэдэг байна. Охины ээж гэр бүлдээ хайр халамж сайтай бусдад нэр хүндтэй, албандаа хариуцлагатай ухаалаг чадварлаг бүсгүй байсан ч саяхан өөд болсон нь залуу сайхан гэр бүлийн хувьд төдийгүй бусад хүмүүсийн хувьд тун харамсалтай. Б.Батдэлгэрийн хувьд охиныгоо юугаар ч дутаахгүй сайн хүн болгон өсгөж ээжийг нь залгамжилуулна гэдэгт эргэлзэх зүйлгүй ээ.
 
 
Тус гэр бүл хавдрын эцсийн шатандаа шаналж буй хүнд өвчтөнүүдийн өрөөг гайхалтай тохижуулж өгсөн юм. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай! Ингээд түүний бичсэнийг та бүхэндээ эх хувиар нь сийрүүлж байна! 



"Манай гэр бүлийн зүгээс хайртай ханийхаа дурсгалд зориулж олон хүнийг баярлуулах сайн үйл хийхээр ярилцаад эхлүүлсэн ажил маань 2 хоногийн өмнө дуусч хүлээлгэн өглөө. Хавдар Судлалын Үндэсний Төвийн Хөнгөвчлөх эмчилгээний тасаг нь Хавдарын хүнд шатандаа орсон өвчнүүдийг хүлээн авч хэвтүүлэн эмчилдэг бөгөөд өвчтнүүдэд тав тухтай орчинг бүрдүүлж өгөх зорилгоор энэхүү ажлыг санаачлан хэрэгжүүлсэн юмаа. Өвчтөнүүдийнхээ төлөө бүхий л сэтгэл зүрхээ зориулан ажиллаж байдаг энэхүү тасгийн нийт эмч, ажилтнууддаа баярласан талархсанаа илэрхийлж цаашдын ажилд нь өндөр амжилт, ар гэрт нь эрүүл энх хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе.
Өрөөнд хийгдсэн гол чухал ажлуудыг дурдвал: Хүнд өвчтэй хүмүүс нийтийн 00 руу явахад хүндрэлтэй байдаг тул өрөөний буланд тусгай хаалт хийж био 00 байруулсан, өвчтнүүдийн орны хооронд нээж хаахад хялбар хаалт хийсэн, өрөөний гэрэлтүүлэг муу байсан тул шинээр тааз татаж дээрээс болон хажуугаас тус тусдаа 6 төрлөөр асах гэрлүүдийг байрлуулсан, ус чийгэнд тэсвэртэй pvc шал, бусад жижиг зүйлс. 
/Засварын өмнөх болон дараах зургуудыг хавсаргав/
Гэр бүл, найз нөхдийнхөө сэтгэлийн хандиваар энэхүү өрөөг тохижуулав""
 
 
 
 
 
 
 
 
 
 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
14804
0 эможи
keyboard_arrow_up