2014 оны онцлох Монгол хүүхдүүд тодорчээ

2014 оны 12 сарын 29

Монгол Улсын Ерөнхий сайдын тэргүүлдэг Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлөөс 2014 оны “Онцлох Монгол хүүхэд”-ийг шалгарууллаа. Үндэсний хэмжээнд нийт 33 хүүхдийн тодорхойлолт ирсэнээс 9 хүүхэд 2014 оны “Онцлох Монгол хүүхэд”-ээр шалгарчээ.

2014 оны “Онцлох Монгол хүүхэд” хүндэтгэлийн арга хэмжээ өнөөдөр 15.00 цагт Төрийн ордоны Ёслолын танхимд болох аж.

1. “Уран нүүдэлч хүүхэд”-ээр : Даваахүүгийн Мөнхзул Өсвөрийн шатарчдын дэлхийн аварга, өсвөрийн шатарчдын рапид төрлийн Ази тивийн аварга - Нийслэлийн БЗД-ийн 33 дугаар сургуулийн 3д ангийн сурагч
2. “Хүмүүнлэг хүүхэд”-ээр : Цэрэндондовын Ухаанзаяа Хэнтий аймгийн 1 дүгээр сургуулийн 8а ангийн сурагч
3. “Эко хүүхэд”-ээр : Зоригтбаатарын Буянхишиг Чингэлтэй дүүргийн 117 дугаар сургуулийн 7б ангийн сурагч
4. “Оюунлаг-талст хүүхэд”-ээр : Адъяасүрэнгийн Анударь Гетё сургуулийн 11а ангийн сурагч
5. “Эрэмгий хүүхэд”-ээр : Чогдонгийн Бямбажав Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын сургуулийн 6 дугаар ангийн сурагч
6. “Үндэсний мэргэн хүүхэд”-ээр : Нармандахын Алтантулга Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 2-р бүрэн дунд сургуулийн 10г ангийн сурагч
7. “Үндэсний мэргэн хүүхэд”-ээр : Батчулууны Санчирнаран Төв аймгийн "Зуун мэргэн" холбооны харваач, Дархан-Уул аймгийн “Наран” сургуулийн 10 дугаар ангийн сурагч
8. “Зөв монгол хүүхэд”-ээр : Дуламсүрэнгийн Мягмарсүрэн Биеийн тамирын дээд сургуулийн 1-р курсийн оюутан
9. “Хүүхдийн шилдэг бүтээл”-ээр : Баян-Очирын Ёндонжамц TV9 телевизийн дэргэдэх Лоолойгийн найзууд” хүүхдийн клубын гишүүн

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
14801
0 эможи
keyboard_arrow_up