Өнөөдөр болох үйл явдлын тойм

2014 оны 12 сарын 29

09.00 цагт МБШТөв Гандантэгчэнлин хийдэд Их манал, Маналын дончодыг Жавзандамба Хутагт Төвийн байрны 301 тоотод хурна.

10.00 цагт Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 103 жилийн ойд зориулан ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн захирал, доктор, дэд профессор С.Чулуун “Монгол улсын анхны Ерөнхий сайдын Орос дахь айлчлалын түүх ба гэрэл зураг” сэдэвт илтгэлийг Богд хааны ногоон ордон музейд тавьж, хэлэлцүүлнэ.

12.00 цагт Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 103 жилийн ойд зориулсан ёслол хүндэтгэлийн арга хэмжээ Богд хааны ногоон ордон музейд болно. УИХ-ын З.Энхболд мэндчилгээ дэвшүүлнэ.

15.00 цагт Хүүхдийн төлөө үндэсний газраас зохион байгуулж буй 2014 оны “ОНЦЛОХ МОНГОЛ ХҮҮХЭД” хүндэтгэлийн арга хэмжээ Төрийн ордоны Ёслолын танхимд болно.

18.00 цагт Жавзандамба Хутагт  төв дээр Дарь эхийн мандал шиваа хурал хурж, сан, даллага авна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
14798
0 эможи
keyboard_arrow_up