Өнөөдрөөс цагдаагийхан бэлэн байдалд ажиллана

2014 оны 12 сарын 29

Албан байгууллага, аж ахуйн нэгжүүд шинэ жилийн баяраа тэмдэглэж байгаа хөл хөдөлгөөнтэй үеэр танхай, булаалт, дээрмийн хэрэг ихэсдэг. Иймээс өнөөдрөөс эхлэн цагдаагийн байгууллага бэлэн байдалд шилжин ажиллах юм байна. Харин энэ сарын 31-нээс нэгдүгээр сарын 1-нийг дуустал өндөржүүлсэн бэлэн байдалд нийт бүрэлдэхүүнээ дайчлан ажиллахаар болсон тухай ЦЕГ-аас мэдээллээ. Ялангуяа Сүхбаатарын талбай, Их тойруу, III, IV хороолол, Сансар худалдааны төвийн орчимд цагдаагийн хүчийг нэмэгдүүлэх шаардлагатай байгаа аж. ЦЕГ-ын хамт олон шинэ жилийн баяр тэмдэглэхгүй иргэдийн амгалан тайван байдлыг хамгаалж, он шилжих мөчийг өнгөрүүлэх юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
14797
0 эможи
keyboard_arrow_up