Өнөөдөр Ерөнхийлөгчийн цомын төлөөх бөхийн барилдаан болно

2014 оны 12 сарын 29

Монгол Улсын Ерөнхийлөгчийн цомын төлөөх шилдэг 128 бөхийн барилдаан жил бүрийн 12-р сарын 29-нд болдог уламжлал тогтсон. Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 103 жилийн ойд зориулсан Ерөнхийлөгчийн цомын барилдаан өнөөдөр 14 цагаас Монгол бөхийн өргөөнд болно. Дөрөвдэх удаагаа болох энэхүү барилдаанд чансаагаараа тэргүүлсэн улс аймгийн алдар цолтой шилдгийн шилдэг 128 хүчтэн зодоглоно. Барилдааныг Ерөнхийлөгчийн тамгын газар, Монголын Үндэсний бөхийн холбоотой хамтран зохион байгуулна.

Энэхүү барилдааны анхныхд улсын аварга С.Мөнхбат, 2012 онд улсын заан М.Өсөхбаяр, 2013 онд улсын харцага Б.Пүрэвсайхан түрүүлж байсан билээ.

2011-12-29    У.ав С.Мөнхбат түрүүлж, у.х Ц.Содномдорж үзүүрлэж, у.а Х.Мөнхбаатар, у.г .Бат-Эрдэнэ нар их шөвөгт үлдсэн.

2012-12-29    У.з М.Өсөхбаяр түрүүлж, у.г Д.Рагчаа үзүүрлэж, у.х Ц.Содномдорж, а.а Ц.Чимэддорж нар их шөвөгт үлдсэн.

2013-12-29    У.н Б.Пүрэвсайхан /у.х/ түрүүлж, у.ав Г.Эрхэмбаяр үзүүрлэж, у.а Х.Мөнхбаатар, у.з Б.Батмөнх нар их шөвөгт шалгарсан.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
14796
0 эможи
keyboard_arrow_up