Өнөөдөр-Монгол улс тусгаар тогтносон өдөр

2014 оны 12 сарын 29
Өнөөдөр 12 дугаар сарын 29-ны өдөр. Шинэхэн үеийн түүхнээ Монгол Улс дахин сэргэж 200 гаруй жил үжийн дарлалаас үргэлжилсэн Манжийн дарлалаас чөлөөлөгдөн Богд Жавзандамбаа улсын хаанаар өргөмжлөн туурга тусгаар Монгол улсаа тунхагласан өдөр. 
Энэ өдөр тусгаар улсаа тунхаглах их ёслол Да хүрээнээ болж шашны тэргүүн Жавзандамба хутагтыг хаан ширээнд өргөмжилж, хатан Дондогдуламыг улсын эх дагина хэмээн залахад Богд хаан зарлиг гарган Да Хүрээг Улсын Нийслэл Хүрээ гэж нэрлэх, оны цолыг Олноо өргөгдсөний хэмээж нэгээс эхлэн тоолохыг зарлигджээ.
Мөн таван яамтай Засгийн газраа байгуулан энэ өдрөөс эхлэн Монгол Улс манж Чин улсаас туурга тусгаар болсныг зарлан тунхагласан бичгийн Халх дөрөв, Дөрвөд Урианхайн хязгаар, өвөрлөгч хошуудад илгээн өндөр настнуудад бэлэг гардуулж, хоригдлуудад өршөөл үзүүлсэн гэдэг. 
Нийслэл хүүрээнд их баяр болж хүн бүрий гоё ганган, өнгөтэй өөдтэйгөө өмсөн баясан цэнгэж богдын ордны зүг харан мөргөгн сүсэглэж байсан бол хөдөө нутаг, алс хязгаарынхан ч Нийслэл хүрээний зүг харан мөргөж залбирч байсан гэдэг.
Ийн 1911 оны арванхоёрдугаар сарын 29-нд Монгол Улс туурга тусгаар улсаа тунхаглаж, Лигдэн хаанаас хойш тасраад байсан эзэн Чингисийн угсаат Монгол Улсаа сэргээн мандуулсан түүхтэй. 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
14795
0 эможи
keyboard_arrow_up