”Макс"-ынхан бас нэг салбарт шинэ хуудсыг нээлээ
2014 оны 4 сарын 14
Өнгөрсөн баасан гаригт үйлдвэрлэлийн салбарт бас нэг сайхан мэдээ дуулгасан байна. энэ нь Макс групп нь “Макс шил” шилний үйлдвэрийн үүдээ нээсэн байна. Монгол Улс үйлдвэржилтийг дэмжиж, импортыг бууруулахаар бондын хөрөнгөөр томоохон төслүүдийг эхлүүлэхээр болсон. Үүнтэй зэрэгцэн зарим компани өөрсдийн хөрөнгөөр үйлдвэрлэлийн салбарын хөгжилд өөрсдийн хувь нэмрээ оруулж эхэлсний нэг нь үндэсний шилний үйлдвэр зах зээлд бүтээгдэхүүнээ нийлүүлэхэд бэлэн болсон явдал. Тус группын өөрсдийн хөрөнгөөр босгосон шилний үйлдвэр хоногт 3500 ам.метр шил боловсруулах хүчин чадалтай аж.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1479
0 эможи