Улаанбаатарт 8-10 хэм хүйтэн

2014 оны 12 сарын 26

Өнөөдөр 08 цагаас 20 цаг хүртэл:  Говийн нутгаар багавтар үүлтэй, бусад нутгаар үүлшинэ. Баруун зүгийн нутгийн баруун, зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орно. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар 18-23 хэм, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Халх голын сав газраар 11-16 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай нутгуудаар 1-6 хэм, бусад нутгаар 6-11 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 8-10 хэм хүйтэн байна.
 
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 17 хэм хүйтэн, харьцангуй чийг 76 хувь, агаарын даралт 871 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.

2014 оны 12 дугаар сарын 27-ноос 12 дугаар сарын 31-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

Арванхоёрдугаар сарын 27-нд Алтай, Хангайн уулархаг нутаг болон Халх голын саваар, 28-29-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас, 30-нд нутгийн зүүн хагаст цас орно. Салхи 27-нд баруун зүгийн нутгаар, 28-30-нд зарим газраар секундэд 16-18 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 27-32 хэм, өдөртөө 17-22 хэм, Хүрэн бэлчир, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын сав газраар шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 10-15 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай газруудаар шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 0-5 хэм , бусад нутгаар шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 4-9 хэм хүйтэн байна. 29-нд нутгийн хойд хэсгээр, 30-нд ихэнх нутгаар хүйтний эрч чангарна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
14698
0 эможи
keyboard_arrow_up