Эмийн төсөв багасвал эмнэлгийн үйлчилгээг хангалттай хүргэж чадахгүй

2014 оны 12 сарын 25

Улсын эмнэлгийн үйлчилгээ тааруу гэдгийг иргэд хэлдэг. Харин муу байгаа шалтгаанаа төсөвтэй холбон тайлбарлах нь бий. Тэгвэл ирэх оноос эмнэлгийн үйлчилгээ улам дордож болзошгүй нь. Учир нь 2015 онд улсын эмнэлгийн төсвийг танаж хэмнэлт гаргах асуудал яригдаж эхэллээ.
Ирэх оны төсвийн хэмнэлт ард түмний халаасыг тэмтэрч байна гэх шүүмжлэл гарч байгаа. Тэгвэл халааснаас гадна хүн амын эрүүл мэндийн асуудал хурцаар яригдаж магадгүй. Улсын хэмжээнд эмийн төсвөөс 8 тэрбум төгрөг хасна. Жишээлбэл 3-р эмнэлгийн 3.1 тэрбум байсан төсвийг 2.4 болгон бууруулах гэнэ. Үүнээс үүдэн зарим хагалгаа хийгдэхэд хүндрэлтэй байдалд ороод байгаа аж. Энэ талаар салбарын хүмүүсээс нь тодрууллаа.
III ЭМНЭЛГИЙН ДАРГА Ц.ТӨМӨР-ОЧИР: 
Сүүлийн хоёр жилийн хугацаанд эм, эмнэлгийн хэрэгсэлд зарцуулах мөнгө хангалттай хэмжээнд байгаагүй. Хэрэгцээгээ хангахын тулд улсын эмнэлгүүд эмээ зээлээр авч эхэлсэн. Одоогоор улсын хэмжээнд 4.5 тэрбум төгрөгийн эмийн өр бий гэсэн тооцоог салбар яамнаас гаргаад байгаа. Гэтэл дахин эмийн төсөв багасгаснаар иргэдэд үзүүлэх эмнэлгийн үйлчилгээ улам дордох нь. 
I ЭМНЭЛГИЙН ЭМНЭЛ ЗҮЙ ХАРИУЦСАН ДЭД ЗАХИРАЛ Д.ЧУЛУУНБААТАР:
Эмнэлгийн төсөв багасвал хор хохирол нь хэнд ирэх вэ. Энгийн дундаж амьдралтай иргэд эмнэлгийн үйлчилгээг хангалттай хэмжээнд авч чадахгүйд хүрнэ. Харин шийдвэр гаргагч өндөр албан тушаалтнууд бэртэж гэмтсэн ч гадаадад очиж эмчлүүлдэг нь бодит үнэн. Уг нь шийдлийн засгийн газрын тэргүүн төсөв хүнд байгаа ч эрүүл мэнд боловсролын салбарын санхүүжилтийг багасгахгүй гэж байсан. Учир нь эдгээр салбар хүн амын эрүүл мэнд, улс орны ирээдүйтэй шууд холбоотой. Гэтэл одоо эмнэлгийн төсөвт таналт хийхээр болсон. Харин эдийн засагт эсрэгээр валютын ханш өсөж байгаа. Энэ нь эмийн үнэ бас өснө гэсэн үг. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
14695
0 эможи
keyboard_arrow_up