Монгол генералын 90 насны ой боллоо

2014 оны 12 сарын 25

Монгол Улсын иргэн, хурандаа-генерал Сономын Лувсангомбын 90 насны ой 2014 оны 12-р сарын 20-нд Москва хотноо болов. С.Лувсангомбо нь 1924 онд Дорноговь аймгийн Хатанбулаг суманд төрсөн бөгөөд тэрээр МАХН-ын Төв хорооны гишүүн, Намын Төв Хорооны улс төрийн товчооны орлогч гишүүн, Улсыг Батлан Хамгаалах Зөвлөлийн гишүүн, Ардын Их Хурлын гишүүн, Улсын барилгын комиссын орлогч дарга, Сайд нарын зөвлөлийн орлогч дарга, Улсын Бага Хурлын дарга, Улаанбаатар хотын дарга зэрэг өндөр дээд албан тушаалыг хашиж явсан Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн хүн юм. Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатарын гарын үсэгтэй Хүндэт өргөмжлөл, Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны мэндчилгээ болон бэлэг дурсгалын зүйлийг Элчин зөвлөх Г.Зоригт, Хэвлэл мэдээлэл хариуцсан атташе Н.Лхагвасүрэн нар буурал генералдаа хүндэтгэл үзүүлэн гэрт нь очиж гардуулав. С.Лувсангомбо гуай гэргий Люся, хоёр охин, 4 зээгийнхээ хамт Москва хотноо энх тунх амьдарч байна.     

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
14619
0 эможи
keyboard_arrow_up