Ажил хайгч иргэдийн тоо өсчээ

2014 оны 4 сарын 14

Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад бүртгүүлсэн ажил хайгч өнгөрсөн сард иргэдийн 41.8 мянга болжээ. Үүнээс 21.3 мянга нь эмэгтэйчүүд байна хэмээн Үндэсний статистикийн хорооноос мэдэгдсэн байна.

Эдгээр бүртгэлтэй ажил хайгчдын 34.3 мянга нь ажилгүй иргэд байгаа нь өмнөх оны мөн үеэс 917 буюу 2.6 хувиар буурчээ. Харин өмнөх сараас 821 буюу 2.5 хувиар өссөн байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 17.6 мянга буюу 51.3 хувийг эмэгтэйчүүд эзэлж, өмнөх оны мөн үеэс 0.1 пунктээр өсчээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1460
0 эможи
keyboard_arrow_up