ОБЕГ-аас “Мөнгөн дуулга цом 2014” уралдаан зарлалаа

2014 оны 4 сарын 14

Монгол Улсад Онцгой байдлын алба үүсэн байгуулагдсаны 10 жилийн ойг тохиолдуулан Онцгой байдлын ерөнхий газраас яруу найраг сонирхогчид болон яруу найрагчдын дунд “Мөнгөн дуулга цом 2014” яруу найргийн уралдааныг зарлаж байна. Уралдааны урьдчилсан шалгаруулалтад оролцогч бүр 1 шүлэг ирүүлэх бөгөөд шүлгийн хэлбэр ямар ч байж болох бөгөөд агуулга нь онцгой байдлын алба, гал сөнөөгч, аврагчийн мэргэжлийн онцлог, гавьяат үйлсийг сурталчилж алдаршуулсан байвал зохих юм байна.
Харин урьдчилсан шалгаруулалтаас шалгарсан 21 уран бүтээлч нь 3 шүлэг бэлтгэж ирэх ба 1-ийн даваа Чөлөөт сэдэвтэй, 2-ын даваа Эх орны сэдэвтэй, 3-ын даваа Онцгой байдлын албаны сэдэвтэй байх аж.
Уралдаанд ирүүлсэн бүтээлийг мэргэжлийн шүүгчдийн баг сэдэв тус бүрт нэгээс гуравдугаар байр тус бүр нэг, тусгай байр, үзэгчдийн байр шагнал тус бүр нэгийг шалгаруулж, 100.000-1.000.000 төгрөгийн шагнал гардуулах юм байна.
 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1459
0 эможи
keyboard_arrow_up