Орон сууцны үнэ хямдрах боломжтой гэв

2014 оны 12 сарын 24

Барилга хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар Монголын барил­гач­дын холбооныхонтой уулзжээ. Тэр­бээр барилгын салбарт  хө­дөл­мөр хамгааллын аюулгүй байдлыг тог­тоох, баригдаж байгаа ба­рил­гын чанарыг нь сайжруулах, орон сууцны салбарт гадаадын хө­рөнгө оруулалтыг татах, мөн норм, нормативыг нь өөрчлөх, үнэ ханшийг нь тогтворжуулах зэ­рэг олон асуудалд анхаарлаа хан­дуулна гэдгээ илэрхийлсэн бай­на.  Харин Барилгачдын хол­боо­ныхон орон сууцны м/кв-ын үнэ 900.000-1.000.000 төгрөгт баг­тах бүрэн боломжтой гэдгийг сай­дад улам­жилсан бөгөөд өнөөд­рийн үнийн хөөрөгдлийг зог­соохын тулд дор­ви­той арга хэм­жээ авах хэрэг­тэйг сануул­жээ. Мөн ба­рил­гын ком­паниуд ир­гэдийг шулж, хэт аш­гийн төлөө ажиллаж байгааг нь ха­ла­хын тулд төрөөс Буянт-Ухаа шиг орон сууцны хо­­рооллын тө­сөл, хө­төлбөр хэрэгжүүлсэн то­­хиол­­­долд барилгачид нэг удаа ашиг олох биш, урт удаан ху­га­­­цааны бизнес болгохын тулд та­риф­т­аа анхаарах болно гэд­гийг Барил­гач­дын холбооны ерөн­хий­лөгч М.Бат­баатар сануулсан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
14541
0 эможи
keyboard_arrow_up