Өнөөдөр болох зарим үйл явдал

2014 оны 12 сарын 24

Өнөөдөр болох зарим09 цагаас Монголын төр нийгэм, боловсрол, шинжлэх ухааны нэрт зүтгэлтэн академич Т.Пунцаг агсаны 90 жилийн ой, Микробиологийн салбарын 40 жилийн ойд зориулан ШУА-ийн Биологийн хүрээлэнгээс “Монгол орны бичил биетэн-2014” эрдэм шинжилгээний бага хурлыг ШУА-ийн Биологийн хүрээнгийн хурлын танхимд зохион байгуулна.

10 цагаас Нийслэлийн есөн дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабын 2014 оны үйл ажиллагааны дүнгийн хурал  Хангарьд ордны 14 давхарт болно.

11 цагаас "Монгол Ньюс" Мэдээллийн төвд өсвөр насны охидын жирэмслэлтээс урьдчилан сэргийлэх "Би нисдэг охин" компанит ажлын хэвлэлийн бага хурал болно.

11:30 минутаас "Монгол Ньюс" Мэдээллийн төвд Монголын Улс Төрийн Хэлмэгдэгсдийн Холбооноос ""Намын эсрэг бүлэг" гэгч улстөрийн зохиомол хэрэг, үр дагавар, сургамж ..." сэдвийн хүрээнд эрдэм шинжилгээ, судалгааны бага хурал Засгийн газрын XI байранд болох гэж буйтай холбогдуулан мэдээлэл хийнэ.

12 цагаас Нийслэлийн иргэдэд төрийн дээд одон, медаль гардуулах ёслолын ажиллагаа НЗДТГ-т болно.

12 цагаас Нийслэлийн есөн дүүргийн амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой, хөгжлийн бэрхшээлтэй болон ТҮК-ийн ажилтнуудын нийт 1000 хүүхдийн шинэ жилийн сүлд модны баяр Монголын Хүүхдийн ордонд болно.

14 цагаас Өсвөр насны ээжийн бодит амьдралаас сэдэвлэн бүтээсэн "Дүүлэн нис охин минь" туужийн нээлтийн ёслол "Интерном" номын их дэлгүүрт  болно.

15 цагаас Монгол-Хятад хоёр улс дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойд зориулсан “Монгол-Хятад хоёр улсын түүхэн харилцааны он дараалсан лавлах” (1949-2014) бүтээлийг танилцуулах үйл ажиллагаа ШУА-ийн Тэргүүлэгчдийн газрын 3 давхарт болно.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
14536
0 эможи
keyboard_arrow_up