2014 онд хамгийн том шагнал авсан Монголын алдартнуудын жагсаалт

2014 оны 12 сарын 23

Өнгөрч буй 2014 он спорт, урлагийнханы өндөр их амжилтаар дүүрэн байлаа. Эдийн засгийн нөхцөл байдал хүндхэн байгаа ч олон улсын тэмцээн уралдаанд манайхан эх орныхоо нэрийг өндөрт өргөв. Түүнийхээ хүч хөдөлмөрийг ч төр засаг болон түмэн олноороо өндрөөр үнэлүүллээ. Мэдээж мөнгөн дүн, авсан бэлэгний тоогоороо наадмын түрүү, үзүүр бөхчүүд магнайлж байна. Мөн олон жилийн хөдөлмөрөө бага ч болов үнэлүүлж, хайр хүндэтгэлийн бэлэг хүртсэн Г.Хайдав гуайг ч энэ жагсаалтад багтааж болно. Ингээд 2014 онд шагнал, урамшуулалын хурд дарагдсан эрхмүүдийг 24цаг.мн сайт онцолж байна. Мөн нийслэлээс ихрүүдэд байр өгсөн үйл явдлыг та бүхэн санаж буй за.

 

2d24649f-1ac8-4f9a-b78c-b738ec275eb1

1.    ОХУ-ын Челябинск хотноо жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд ОХУМ Г.Болдбаатар 60 кг-ын жинд түрүүлж, дэлхийн аварга хэмээх эрхэм хүндтэй цолыг хүртсэн. Шинэхэн дэлхийн аварга Г.Болдбаатарыг эх орондоо ирэхэд “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирал Ц.Даваасүрэн хүлээн авч уулзаж, дэлхийн аваргад амжилт хүсч,  гурван өрөө байрны түлхүүр гардуулж өгсөн юм.

2d24649f-1ac8-4f9a-b78c-b738ec275eb1

2.    Энэ жил шагнал урамшуулалын хураар бялхаж яваа эрхэм бол шинэхэн арслан Н.Батсуурь юм. Энэ жилийн наадмаар түрүүлсэн арсланд “Хүннү” хорооллоосоо дөрвөн өрөө байр бэлэглэсэн. “Хүннү” хорооллын байрны нэг квадрат метр нь 3 сая 200 мянган төгрөг. Үүгээр тооцоход дөрвөн өрөө байр нь 450 орчим сая төгрөгийн ханштай болж байна.

2d24649f-1ac8-4f9a-b78c-b738ec275eb1

3.    Н.Батсуурь арсланд ирсэн дараагийн шагнал урамшуулал. Увс аймгийн Ховд сумын харьяат “Увснуур” дэвжээний бөх Н.Батсуурь арсланд Японы Тоёота корпориацийн Зүүн Ази болон далайн эргийн орнуудыг хариуцсан гүйцэтгэх захирал Тоширо Хидака “Ланд крузер-200” маркын автомашиныг бэлэг болгон гардуулсан.

2d24649f-1ac8-4f9a-b78c-b738ec275eb1

4.   Харин энэ жилийн баяр наадамд урамтай сайхан барилдаж үзүүрлэн улсын гарьд цол авсан Ш.Жаргалсайханд Завхан аймгийн Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлөөс нь “Lexus-570” машины түлхүүр гардуулж, "Хүннү" хороололд гурван өрөө байраар мялаасан юм.

2d24649f-1ac8-4f9a-b78c-b738ec275eb1

5.    Энэ жилийн наадмын түрүүлсэн бөхийн бай шагнал болох 15 сая төгрөгийг Улсын арслан Н.Батсуурьт уяачдын баярын үеэр гардуулан өгөв.

2d24649f-1ac8-4f9a-b78c-b738ec275eb1

6.    Н.Батсуурь арслангийн дараагийн томоохон шагнал. Химон констракшны Ерөнхий захирал Ш.Энхтөр баяр хүргэж тансаг зэрэглэлийн “Sunshine village” хотхонд 6 өрөө байрыг бэлэглэжээ. Монгол улсын Арслан Н.Батсуурь нь 2010 оноос эхлэн 4 дэх жилдээ Химон констракшны нэрээр зодоглож байгаа. Мөн улсын гарьд Ш.Жаргалсайханд үзүүр бөхийн шагнал болох 10 сая төгрөгийг улсаас өгсөн.

 
2d24649f-1ac8-4f9a-b78c-b738ec275eb1

7.      Өнгөрсөн хавар залуус санаачилга гарган фэйсбүүк хуудсаар уриалсан ажил нь биеллээ олж, “Агь” ХХК нэг өрөө байрны түлхүүрийг Ардын жүжигчин Г.Хайдав гуайд гардуулан өгсөн баярт мөч тохиосон.УИХ-ын гишүүн Б.Наранхүү Ардын жүжигчин Г.Хайдав гуайд УНТ 0688 гэсэн улсын дугаартай “Land Cruiser 200” машин бэлэглэжээ. Ийнхүү урлагт бүх амьдралаа зориулж яваа Г.Хайдав гуай маань байртай ч, машинтай ч боллоо.

c762c3a5177371c5big

8.    Монголын төр засгийн эрхийг 40 гаруй жил барьж байсан улс төрийн нэрт зүтгэлтэн Юмжаагийн Цэдэнбал агсны мэндэлсний 98 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх үйл ажиллагааны хүрээнд түүний ач охин Анастасия Филатова Цэдэнбал Монгол Улсад айлчлаад буцсан. Их Удирдагчийн ач охин Анастасия Цэдэнбал Филатова Монголд байх хугацаандаа Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой уулзаж, өвөөгийнхөө төрсөн нутагт ажиллаж амьдрах хүсэлтэйгээ илэрхийлсэн байна. Ерөнхийлөгч их удирдагчийн ач охины хүслийг хүндэтгэн үзэж, Улаанбаатарт гурван өрөө байр өгч байгаагаа мэдэгджээ.

2d24649f-1ac8-4f9a-b78c-b738ec275eb1

9.    МЧБХ-ны дэд ерөнхийлөгч, “Алтайконстракшн” компанийн ерөнхий захирал, Х.Бат-Эрдэнэ өнгөрч байгаа онд ДАШТ-ээс алтан медаль хүртсэн С.Цэрэнчимэдэд холбооны өмнөөс хоёр өрөө байр бэлэглэв.

2d24649f-1ac8-4f9a-b78c-b738ec275eb1

10.    Өнгөрч буй оны эхэнд монголчуудыг баярлуулсан хамгийн сайхан мэдээ бол дөрвөн ихэр мэндэлсэн явдал юм. Ихрүүдийн гэр бүлд хэн хүнгүй сайн сайхан, аз жаргалыг хүсч юу байгаагаа хандивлаж байлаа. Ингээд ихрүүдийн гэр бүлд ЦЕГ-ын дарга Т.Билэгт хоёр өрөө байр гардуулсан нь хамгийн сайхан бэлгүүдийн нэг байсан юм.

p1957s2rmi1sil16se1s4v10gs1cvt5
p1957s2rmi1sil16se1s4v10gs1cvt5

11. Дөрөв төрөхдөө найман ихэр гаргасан ховор хувь тавилантай ээжийг төр шагнав. Тэрбээр ихэрүүдийнхээ хамтаар энэ онд гурван өрөө байраар шагнуулсан юм. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
14481
0 эможи
keyboard_arrow_up