66 номинацид 1267 байгууллага "уралдаж" байна

2014 оны 12 сарын 22

Өдгөө гурав дахь жилдээ зохион байгуулагдаж буй “BEST OF MONGOLIA”  олон нийтийн санал асуулга нь Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус, хувийн хэвшлийн байгууллагуудын оны шилдгүүдийг  шударгаар тодруулан нийгэмд алдаршуулах зорилготой билээ. Энэ удаад уламжлалт шалгаруулалт арванхоёрдугаар сарын 01-нээс эхлэн www.chingis.mn мэдээллийн сайтаар явагдаж, одоогийн байдлаар 66 номинацид нийт 1267 байгууллага "уралдаж" байна. Үүнээс хэрэглэгчдийн өгсөн санал асуулгаар айргийн тавд:  1. Оны шилдэг их сургууль номинацид - ШУТИС   - 949 санал  2. Оны шилдэг их сургууль номинацид - МУИС  - 917 санал  3. Оны шилдэг зөвлөх үйлчилгээний байгууллага /Консалтинг/ номинацид - A&A Partners  - 715  санал  4. Оны шилдэг их сургууль номинацид - УЛААНБААТАР их сургууль  - 642 санал  5. Оны шилдэг их дэлгүүр, худалдааны төв номинацид - Гермес центр - 633 саналаар тэргүүлж явна.  Нэмж тэмдэглэхэд энэхүү санал асуулга хүн бүхэнд шударга, нээлттэй бөгөөд танай хамт олон өөрийн ажил амжилтаа олноор дүгнүүлж, чансаагаа мэдэхийг хүсвэл "chingis.mn" сайтад бүртгүүлж болох юм. Мөн хэрэглэгч таны сэтгэл нийцсэн хамт олонд саналаа өгч, энэ сарын 31-нд шилдгүүдийг хамтдаа тодруулахад цөөхөн хоног үлдлээ.  

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
14448
0 эможи
keyboard_arrow_up