Согтуу жолоочийн балгаар энэ онд 138 хүн ослоор амиа алджээ

2014 оны 12 сарын 20

Энэ оны эхний 12 сарын байдлаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 25766 хэргийг цагдаагийн байгууллага илрүүлэн шалгаж байна. Мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад зам, тээврийн осол гаргасан 909 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд  согтуу жолоочийн буруутай үйлдлээс болж 138 хүн зам, тээврийн ослоор нас барсан гэх харамсалтай тоо баримт байна. Арванхоёрдугаар сарын 17-ны байдлаар 5801 зам, тээврийн ослын дуудлага Замын цагдаагийн газарт иржээ. Өнгөрсөн онд 5240 дуудлага ирж байсан бол энэ онд арай буурсан үзүүлэлттэй байгаа юм. Гэхдээ сүүлийн  хэд хоногийн дотор ослын дуудлага харьцангуй өсч байгаа аж. Энэ нь байгууллагуудын шинэ жил болж байгаатай холбоотой юм байна.   Тиймээс иргэд замын хөдөлгөөний дүрмийг чандлан баримталж, согтуугаар тээврийн хэрэглсэн жолоодохгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
14365
0 эможи
keyboard_arrow_up