Мотоциклийн хөдөлгөөнийг хязгаарлалаа

2014 оны 12 сарын 20

Дорнод аймгийн Засаг дарга аймгийн нийт нутаг дэвсгэрт гурван сарын хугацаанд мотоциклийн хөдөлгөөнийг түр зогсоох захирамж гаргажээ. Учир нь тус аймагт сүүлийн үед цас орсноор гудамж зам талбайд хальтаргаа гулгаа үүсэн осол гэмтэл гарах эрсдэл нэмэгдэж байгаа тул осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, учирч болох хор хохирол,эрсдлийг бууруулах, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулах зорилгоор ийнхүү захирамж гаргасан байна. Энэ дагуу 2014 оны 12-р сарын 17-ны өдрөөс эхлэн 2015 оны 03-р сарын 15 хүртэл хугацаанд иргэд мотоцикльтой замын хөдөлгөөнд оролцохгүй байхаар болжээ. Захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавин ажиллахыг аймгийн Цагдаагийн газарт үүрэг болгосон байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
14361
0 эможи
keyboard_arrow_up