Хараа хяналтгүй хүүхдийг бүртгэлжүүлэх ажил зохион байгууллаа

2014 оны 12 сарын 19

Нийслэлийн Засаг Даргын А/1037 дугаартай захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Нийслэлийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн газартай хамтран “Гэр бүлээсээ дайжин хараа хяналтгүй яваа, хараа хяналт сул, хөдөлмөр эрхлэгч хүүхдүүдийг илрүүлэх, бүртгэлжүүлэх, тэднийг гэмт хэрэг, зөрчилд өртөх, осгох, хөлдөх аюулаас урьдчилан сэргийлэх” зорилгоор “Хараа хяналтгүй хүүхдийг илрүүлэх” нэгдсэн арга хэмжээг 2014 оны 12 дугаар сарын 16,17-ны өдрүүдэд халамж асрамжийн “Донбоско” төвд зохион байгуулан ажиллаа.

Арга хэмжээний үеэр хараа хяналтгүй яваа нийт 74 хүүхдийг цуглуулж, бүртгэн, нөхцөл байдлын үнэлгээг хийж, эрүүл мэндийн анхан шатны үзлэгт хамруулж, эцэг эх асран хамгаалагчид нь 37, асрамж халамжийн байгууллагуудад 37 хүүхдийг хүлээлгэн өгч ажиллаа.

 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
14340
0 эможи
keyboard_arrow_up