Баярын өдөр 102, маргааш нь 103-ын дуудлага ихэсдэг

2014 оны 12 сарын 19

ЦЕГ-ын мэдээлэл шуурхай удирдлагын төвд иргэд байгууллагаас гэмт хэрэг, зөрчлийн дуудлага хүлээн авдаг 102 дугаарын утас долоон шугамаар, гал аврах ажиллагааны 101, 105 дугаарын утас гурван шугамаар, эмнэлгийн тусламж үйлчилгээний 103 дугаар таван шугамаар дуудлага хүлээн авч, зохицуулалт хийн, үйлчилгээ үзүүлдэг. Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн ачаалал ихсэж, нэг өдөрт ирэх дуудлага 10 мянгаас буурахгүй байгаа гэнэ. Манай иргэд баярын урд өдөр болон баярын өдрүүдэд архи согтууруулах удааг хэтрүүлэн хэрэглэн гэмт хэрэг зөрчил гаргадгийн улмаас цагдаагийн байгууллага буюу 102 дугаарын утасны дуудлага ихсэж, ачаалал нэмэгддэг байна. Харин баярын өдрийн маргааш, нөгөөдөр эмнэлгийн тусламж үйлчилгээний 103 дугаарын утасны ачаалал нэмэгддэг гэж МШУТ-ын судалгааны багийн ахлагч цагдаагийн хурандаа О.Амарбат онцолж байсан. Тус төвд 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 08.00 цагаас 2014 оны 12 сарын 18-ны 08:00 цаг хүртэл 10736 дуудлага ирснээс 10569 дуудлагыг хүлээн авч, үйлчилсэн байна. Үүнээс 167 дуудлагатай холбогдож чадаагүй, хүлээлгийн дундаж хугацаа 4.9 секунд байсан байна. Шинэ жилийн баярын өдрүүдэд Мэдээлэл шуурхай удирдлагын төвд хандах дуудлага эрс нэмэгдэж, өнгөрөгч онд хоногт 18 мянган дуудлага ирж байжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
14316
0 эможи
keyboard_arrow_up