Одоо нүүрлээд байгаа хямрал бол "Үнэгүй фитнесс" хөтөлбөр

2014 оны 12 сарын 19

Одоо нүүрлээд байгаа нөхцөл байдлыг та нар эдийн засгийн хямрал гэж бодоод байгаамуу? үгүй ш дээ. Энэ чинь засгийн газраас хэрэгжүүлж буй "ҮНЭГҮЙ ФИТНЕС" гэдэг хөтөлбөр юм л даа. Энэ хөтөлбөрт улсын хүн амын ихэнх хэсэг шууд хамрагдаж байгаа. Үр дүн нь ч муугүй гарч байна. Энэ хөтөлбөр хэрэгжсэнээр иргэд нийтээрээ турж таргалалттай холбоотой чихрийн шижин, зүрхний өөхлөлт, хөдөлгөөний дутагдал гээд бүхий л төрлийн өвчнүүд эрс багасах юм ш дээ. Нөгөөтэйгүүр хүн өлсөхөөрөө толг...ой нь ажиллаж эхэлдэг юм. Тэгсэнээр үндэсний хэмжээний эрдэмтэн мэргэд төрөх магадлал өндөрсөх юм. Мөн түүнчлэн хүмүүс өлсөхгүйн тулд өөрсдөө ямар нэгэн байдлаар идэх уух юмаа хийж эхлэнэ. Энэ нь жижиг дунд үйлдвэрлэл жинхэнэ утгаараа үүсэх эхлэл болох юм байгаан. Мөн илүү дутуу газтай ундаа, чихэр жимс авч идээд байхгүй учраас мөн л эрүүл мэндэд нэн тустай юм болно. Суурин газар сууж өлсөхгүйн тулд хөдөө гарч мал маллаж ногоо тарицгааснаар хөдөө аж ахуйн салбарт ч хөгжил дэвшил нэмэгдэх юм.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
14314
0 эможи
keyboard_arrow_up