Өнөөдөр нийслэл болох зарим үйл явдал
Өнөөдөр Хөдөлгөөнт цэг Сүхбаатар дүүрэгт ажиллана.
11 аймагт нээгдсэн “Оношилгооны төв”-тэй холбоотойгоор иргэдэд дэлгэрэнгүй мэдээлэл өгөх, иргэд эрүүл мэндийн байгууллага, мэргэжлийн холбоодын уялдаа холбоог сайжруулах, мэдээ, мэдээллээр хангах зорилготойгоор “11 аймагт оношилгооны төвүүд нээгдлээ” нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулах гэж байна. Хэлэлцүүлэг 2014 оны 4 дүгээр сарын 14-ний 10.00 цагт ЭМЯ-ны “Б” танхимд болно.
12.00 цагт Монголын хэлмэгдэгсдийн холбооноос өнгөрсөн баасан гарагт МАН-аас зохион байгуулсан жагсаалтай холбоотой асуудлаар мэдээлэл хийнэ.
УИХ-дахь АН-ын ажлын хэсэг хуралдана.
Байнгын хорооны хуралдаантай.
“Хангарьд-2014” уралдаан эхэлнэ.
АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН: 2014.04.14
- Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 09.00 цагаас 334 тоот өрөөнд;
- Төрийн байгууллагууд өөрт ногдуулсан чиг үүргийг хэрэгжүүлэхдээ үйл ажиллагаагаа хэрхэн уялдуулж байгааг судлан дүгнэлт гаргаж, саналын төсөл боловсруулах үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 11.00 цагаас 334 тоот өрөөнд;
- Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай, Нийгмийн даатгалын тухай хуулийн зарим зүйл, заалтын хэрэгжилтийг шалгаж, санал дүгнэлт гаргах үүрэг бүхий Өргөдлийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 13.00 цагаас “В” танхимд;
- Малын индексжүүлсэн даатгалын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 13.00 цагаас “Г” танхимд;
- “Ногоон хөгжлийн үзэл баримтлал, дунд хугацааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 13.00 цагаас 334 тоот өрөөнд;
- Компанийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг нэгтгэн, хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 15.00 цагаас “В” танхимд;
- Шинжлэх ухаан, технологийн салбарын талаарх хууль тогтоомжийн хэрэгжилтийн байдал, Шинжлэх ухааны академийн харьяа эрдэм шинжилгээний хүрээлэнгийн үйл ажиллагаатай танилцах, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 15.00 цагаас 334 тоот өрөөнд.