Үсчин, гоо сайхны газар чанарын шаардлага хангахгүй байна

2014 оны 12 сарын 18

Нийслэлийн Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах газраас үсчин, гоо сайханчдын холбоотой хамтран нийслэлийн зургаан дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа үсчин, гоо сайхны газарт энэ сарын 4-15-ны хооронд шалгалт хийсэн байна. Уг шалгалтын талаар НХЭШХН-ын ажлын албаны дарга С.Буянхишиг, МҮГСЗХ-ны тэргүүн Ц.Цогзолмаа, гүйцэтгэх захирал Д.Одонгоо нар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.Шалгалтын үеэр гарсан зөрчлүүд нь ихэвчлэн шаардлага хангаагүй байранд үйл ажиллагаа явуулдаг түүнчлэн чанарын шаардлага хангаагүй хаана үйлдвэрлэсэн нь мэдэгдэхгүй гоо сайхны бүтээгдэхүүнээр иргэдэд үйлчилсэн зэрэг зөрчлүүд гарчээ. Үүнд "үсчин гоо сайханчдын хувьд мэргэжлийн ур чадварын хувьд харьцангуй муу гэсэн үнэлгээг шалгалтын явцад анзаарагдсан байна. Энэ нь 45 хоногийн сургалт дамжаа төгсөөд хүний тэргүүнд хүрдэг чухал мэргэжлийг мөнгө олох хэрэгслүүр болгож байна" хэмээн шалгалт хийсэн албаны хүн хэлж байсан юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
14240
0 эможи
keyboard_arrow_up