Парист зарагдсан бурхан алдагдсан нь тогтоогджээ

2014 оны 12 сарын 18

Өнгөрсөн долоо хоногт Парист дуудлага худалдаагаар зарагдсан Өндөр гэгээн Занабазарын бүтээсэн Ногоон Дарь Эх бурхан нийгэмд шуугиан тарьж байна. Манай зарим судлаачдын үзэж байгаагаар уг зарагдсан бурхан нь Занабазарын Бага Ногоон Дарь Эх бурханы эх хувь нь мөн бололтой. Энэ бурханыг Жан Клауд Моро Гоборд гэгч нь 1954 онд хаанаас, хэнээс олж аваад үр хүүхдүүддээ өвлүүлж байсан нь одоогоор тодорхой бус байна. 


Зарим эх сурвалжууд Парист худалдаалагдсан тэрхүү Ногоон Дарь Эх бурханыг 1911 онд Дундговь аймгийн нутаг дахь Баруун Чойрын хийдээс алдагдсан бурхантай хэмжээ, дүрс хэлбэрийн хувьд адилхан гэж байна. Үнэт өв соёлын бүтээлээ харж хамгаалах үүрэгтэй яамны холбогдох мэргэжилтнүүд нь Парист дуудлага худалдаагаар ийм бурхан худалдагдах гэж байгаа тухай мэдээллийг олж сонсоогүй байжээ. Харин энэ бурханы асуудлаар холбогдох яам болон хуулийн байгууллага шалгаж эхэлсэн байгаа юм. - See more at: http://www.wikimon.mn/content/58701.shtml#sthash.uztY9uCN.dpuf

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
14234
0 эможи
keyboard_arrow_up