71 аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцлажээ

2014 оны 12 сарын 18

Цагдаагийн байгууллагаас энэ оны эхний арваннэгдүгээр сарын байдлаар Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн 2853 зөрчил илрүүлж, 1839 иргэн, 15 албан тушаалтан, 998 аж ахуйн нэгж байгууллагыг 350 сая гаруй төгрөгөөр торгожээ. Мөн нийслэлд үйл ажиллагаа явуулдаг 71 аж ахуйн тусгай зөвшөөрлийг цуцласан байна. Энэ талаар Улаанбаатар хотын цагдаагийн газрын Архидан согтуурахтай тэмцэх тасгийн ахлах байцаагч, цагдаагийн хошууч Ц.Дунжид “Энэ онд нийт 71 архи согтууруулах ундаагаар үйлчилдэг газруудын тусгай зөвшөөрлийг цуцласан. Зөвшөөрлөө хүчингүй болгуулсан газрууд зөвшөөрлөө сэргээхээр Нийслэлийн захирагчийн албанд ханддаг. Хуулиа баримталсан зарим газрын эрхийн сэргээн ажилладаг. Эдгээр 71 аж ахуйн нэгжээс 12 нэгжийн тусгай зөвшөөрлийг Нийслэлийн захирагчийн албанаас сэргээсэн байна. Уг нь архидан согтуурахтай тэмцэх тухай хуулинд хоёр жилээр түдгэлзүүлнэ гэсэн байгаа. Тиймээс тусгай зөвшөөрөл нь цуцлагдсан газруудад үйл ажиллагаа явуулж байгаа ч архи согтууруулах ундаагаар үйлчлэхийг хориглоно гэсэн албан мэдэгдэл хүргүүлж байгаа. Хэрэв архи согтууруулах ундааны тусгай зөвшөөрлөө цуцлуулсан хэрнээ үйл ажиллагаа явуулбал тухайн газрын эзнийг баривчлах хүртэл арга хэмжээ авна” гэв. 
 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
14228
0 эможи
keyboard_arrow_up