Авто оношилгооны төв, дүүргийн татварын хэлтсүүд амралтын өдрүүдэд ажиллаж байна

2014 оны 4 сарын 14

Авто тэээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдол, автозам ашигласны төлбөр хураах ажил нийслэлийн хэмжээнд 2014 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс 2 үе шаттайгаар эхэлсэн.  Тээврийн хэрэгслийн татвар, төлбөр хураах ажил 2014 оны 3 дугаар сарын 20-ны өдрөөс 05 сарын 31-ний хооронд үргэлжилэх бол , эрчимжүүлсэн хяналтын үзлэг шалгалт 2014 оны 6 дугаар сарын 10-24-ныг хүртэл болох юм.  Татвар, төлбөр хураах ажлыг хөнгөвчлөх зорилгоор дүүрэг хороодод нэг цэгийн үйлчилгээ байгуулж, нэг цэгийн үйлчилгээ нь амралтын өдрүүдэд ажиллаж байна. Нийслэлд бүртгэлтэй тээврийн хэрэгслээс авах автозам ашигласны төлбөр нь тухайн тээврийн хэрэгслийн моторын багтаамжаас шалтгаалан 20 000-70 000 төгрөг байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1422
0 эможи
keyboard_arrow_up