Амиа хорлохоор вагоны зам дээр хэвтэж байжээ
2014 оны 12 сарын 18

Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн 20 дугаар хорооны цагдаагийн алба хаагчид “Барс-2” худалдааны төвийн урд вагоны зам дээр эмэгтэй хүн хэвтээд байна гэсэн мэдээллийг иргэдээс хүлээн авчээ. Дуудлагын дагуу очиход иргэн С нь согтуугаар вагоны зам дээр хэвтэж амиа хорлох гэж байсан байна. Цагдаагийн албан хаагчид түүнийг замаас холдуулж, Төмөр замын цагдаагийн ажилтнуудад хүлээлгэн өгчээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









14212
0 эможи