Ц.Дунжид: “Буянт-Ухаа” цогцолбор зөвшөөрөлгүй байж согтууруулах ундаагаар үйлчилсэн

2014 оны 12 сарын 18

Цагдаагийн байгууллагаас энэ оны эхний арваннэгдүгээр сарын байдлаар Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн 2853 зөрчил илрүүлж, 1839 иргэн, 15 албан тушаалтан, 998 аж ахуйн нэгж байгууллагыг 350 сая гаруй төгрөгөөр торгож ажиллажээ. Мөн нийслэлд үйл ажиллагаа явуулдаг 71 аж ахуйн тусгай зөвшөөрлийг цуцалсан байна. Ингээд энэ талаар Улаанбаатар хо­тын цагдаагийн газрын Ар­хи­дан согтуурахтай тэм­цэх тасгийн ахлах байцаагч, цагдаа­гийн хошууч Ц.Дунжидтай ярилцлаа.

-71 аж ахуйн тусгай зөвшөөрлийг цуцалсан байна. Үүнээс зөвшөөрлөө сэргээсэн аж ахуйн нэгж байна уу?

-Энэ онд нийт 71 архи согтууруулах ундаагаар үйлчилдэг газруудын тусгай зөвшөөрлийг цуцлах саналыг Нийслэлийн захирагчийн ажлын албанд хүргүүлж, хүчингүй болгуулсан. Зөвшөөрлөө хүчингүй болгуулсан газрууд зөвшөөрлөө сэргээхээр Нийслэлийн захирагчийн албанд ханддаг. Хуулиа баримталсан зарим газрын эрхийн сэргээн ажилладаг. Эдгээр 71 аж ахуйн нэгжээс 12 нэгжийн тусгай зөвшөөрлийг Нийслэлийн захирагчийн албанаас сэргээсэн байна.

-Тусгай зөвшөөрөл нь цуцлагдсан хэрнээ үйл ажиллагаа явуулж байгаа газруудад ямар арга хэмжээ авах вэ?

-Уг нь архидан тэмцэх тухай хуулинд хоёр жилээр түдгэлзүүлнэ гэсэн байгаа. Тиймээс тусгай зөвшөөрөл нь цуцлагдсан газруудад үйл ажиллагаа явуулж байгаа ч архи согтууруулах ундаагаар үйлчлэхийг хориглоногэсэн албан мэдэгдэл хүргүүлж байгаа. Хэрэв архи согтууруулах ундааны тусгай зөвшөөрлөө цуцлуулсан хэрнээ үйл ажиллагаа явуулбал тухайн газрын эзнийг баривчлах хүртэл арга хэмжээ авна.

-Зөвшөөрөл нь цуцлагдсан байж үйл ажиллагаагаа явуулж байгаа газрууд байна уу?

-Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Холливуд” баар үйл ажиллагаагаа сэргээгүй хэрнээ шинэ жилийн захиалга авч байна гэх мэдээлэл ирсэн. Мөн Баянгол дүүргийн “Стрингс” бааранд ийм зөрчил гаргасан. Тиймээс эдгээр газартхяналт тавьж ажиллахыг анхааруулсан. Мөн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Буянт-Ухаа” спорт цогцолборт архи согтууруулах ундаагаар үйлчилж болохгүй. Учир нь төрийн өмчийн байгууллага. Мөн архи согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөлгүй байсан. Гэвч саяхан “АПУ” ХХК-ийн шинэ жил болж, архи согтууруулах ундаагаар үйлчилж үйл ажиллагаа явуулсан байна лээ. Тиймээс эдгээр газарт мэдэгдэл хүргүүлсэн байгаа.

-Эдгээр газруудад шинэ жилээ тэмдэглэхээр захиалга өгсөн газрууд байгаа болов уу?

-“Буянт-Ухаа” цогцолборт Оюутолгой, 3, 4-р цахилгаан станцууд шинэ жилээ тэмдэглэхээр захиалгаа өгсөн байна лээ. Тиймээс тухайн байгууллагуудад “Буянт-Ухаа” цогцолборт шинэ жилээ хийх үедээ архи согтууруулах ундаагаар үйлчлүүлэх ёсгүй гэх мэдэгдлийг хүргүүлэн ажиллаж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
14206
0 эможи
keyboard_arrow_up