Морь жилийн шилдэг залуус өнөөдөр тодорно

2014 оны 12 сарын 18

“Монголын залуучуудын холбоо”, “Залуу удирдагч сан”-гаас хамтран зохион байгуулдаг “Next Stop” харшийн наадам өнөөдөр болох юм байна. Улстөр, нийгэм, эдийн засаг, бизнесийн салбарын “Оны залуу”-г шалгаруулдаг билээ.  Оны залууг тодруулах саналыг онлайнаар авч байгаа юм.

Мөн “Залуу удирдагч” сангийн гишүүд, өмнөх жилүүдэд шалгарч байсан эрхмүүдийн санал,МЗХ-ны удирдлагын багийнхан саналаа өгч  морь жилийн шилдэг залуусыг тодруулах аж.  Дашрамд дурдахад, “Next Stop” харшийн наадмын анхны “Оны шилдэг залуу улстөрч”-өөр тодорч байсан Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тэргүүтэй үе үеийн шилдэг улстөрч, эдийн засагчдыг төрүүлэн гаргасан тус наадмын 20 жилийн ой өнгөрсөн 2012 онд тохиож байсан юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
14199
0 эможи
keyboard_arrow_up