ХАХНХ-ын яамны ажилчдын чадавхийг бэхжүүлэхэд НҮБ-тай хамтарна

2014 оны 12 сарын 18

Хүн амын хѳгжил, нийгмийн хамгааллын яам төрийн газрын бодлого хѳтѳлбѳрийг хэрэгжүүлэхэд иргэдийнхээ эрх ашгийг дээдлэн, тэдэнд чиглэсэн үйлчилгээг чадварлаг,  мэргэшсэн албан хаагчдаар дамжуулан  түргэн шуурхай хүргэхийг зорьж ажилладаг. Тус яам энэхүү зорилтыг хангахад, дэмжлэг авах зорилгоор НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгчийн газарт хүсэлт гаргасны дагуу   Хүний нөөц, хүн ам зүйн чиглэлээр мэргэшсэн зѳвлѳх  ноён Брайн Глийсон  2014 оны арванхоёрдугаар сарын 15-аас 19-ны өдрүүдэд Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны хүний нөөцийг  чадавхжуулах чиглэлээр хамтран ажиллаж байна.  Хүний нөөцийг чадавхжуулах зөвлөх үйлчилгээний зорилго нь  хэрэгжсэнээр албан хаагчдын чадавхийг дээшлүүлэхэд шаардлагатай ур чадварт суурилсан судалгааг явуулж, уг судалгааны дүнд үндэслэсэн “Чадавхийг хѳгжүүлэх стратегийн бодлого, төлөвлөлт”-ийн хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлэхэд оршиж байна.  

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
14197
0 эможи
keyboard_arrow_up