БАЯРТ МЭДЭЭ: Оюутанд үйлчлэх эрүүл мэндийн төв нээлтээ хийлээ

2014 оны 12 сарын 17

Орон нутгаас ирж суралцаж байгаа оюутнууд эмнэлгийн үйлчилгээ авахад хүндрэлтэй байдаг. Тэгвэл оюутнуудад эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх зорилготойгоор Швейцарын хөгжлийн агентлаг, Люксембургийн Засгийн газар, НҮБ-ын хүн амын сангийн санхүүгийн дэмжлэгтэйгээр Монгол улсын засгийн газар, НҮБ-ын хүн амын сан хамтран “Өсвөр үе, залууст эелтэй эрүүл мэндийн төв” нээгдсэн юм.

 

Уг Оюутны Эрүүл мэндийн төвөөр Улаанбаатар хотод суралцаж буй 140 мянган оюутан тэр дундаа хөдөө орон нутгаас ирж түр хугацаар байрлаж байгаа 57 мянган оюутан хаягийн болон сургуулийн  харьяалал харгалзахгүйгээр үнэ төлбөргүй үйлчлүүлэх боломжтой юм байна.Эрүүл мэндийн төвөөр зөвхөн эмнэлгийн тусламж авахаас гадна сэтгэл зүйч, нийгмийн ажилтнаас зөвөлгөө авах боломжтой гэнэ. 

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
14166
0 эможи
keyboard_arrow_up