Түр хамгаалах байраар өнөөдрийн байдлаар 264 иргэн үйлчлүүлээд байна

2014 оны 12 сарын 17
Өнөөдрийнхөө сурвалжлагаар бид гэр бүлийн хүчирхийлэлд хохирсон иргэдийг түр хамгаалах байрнаас хүргэж байна. Өнөөгийн нийгмийн нэг сэтгэл түгшээсэн асуудал бол гэр бүлийн хүчирхийлэл. Цагдаагийн байгууллагаас  энэ асуудлыг шийдвэрлэх алхам хийж хэлтэс байгуулан, түр хамгаалах байртай болж хохирогч иргэдийг түр байруулаад нэг жил болох гэж байна. Эхний 11 сарын байдлаар гэр бүлийн өртсөн 153 гэр бүлийн 264 иргэнийг 1-33 хоногийн хугацаанд хамгаалалтанд авч тэдэнд хууль эрх зүйн болон сэтгэл зүйн дэмжлэг үзүүлж нөхцөл байдлын үнэлгээ хийн эрсдлийн түвшинг тогтоодог юм. Түвшингээс хамааран гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн иргэнийг үргэлжлүүлэн удаан хугацааны хамгаалалтанд авах, хорооны хамтарсан багт хүлээлгэн өгөх эсэхийг шийдвэрлэн дараагийн шатны байгууллагад  холбон зуучлах үйлчилгээг үзүүлдэг юм.  Өдөрт дунджаар 80 гаруй дуудлага мэдээлэл хүлээж авч ажилладаг тус байранд одоогийн байдлаар 13-н эх хүүхдүүд байрлаж байгаа юм. Хүйтний эрч чангарсан энэ үеэр ахдаа, нөхөртөө хөөгдсөн, олон удаа зодуулсан, хойт аав ээждээ зодуулж байнгын дарамтнаас нь дайжсан гээд янз бүрийн зовлон шалтгаантай хүмүүс хот хөдөөгөөс ирж байрлаж байгаа юм байна. Улаанбаатар хотын цагдаагийн газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн алба хаагчид, сэтгэл зүйчид туслаж дэмжин зөвлөгөө өгч ажилладаг юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
14138
0 эможи
keyboard_arrow_up