“Салют” нэгдсэн аян амжилттай хэрэгжиж байна

2014 оны 12 сарын 17

Шинэ жил болох гэж байгаатай холбогдуулан ГЕГ-ын харьяа Замын-Үүд дэх гаалийн газраас пиротехникийн хэрэгслийг /салют/ улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хяналтыг сайжруулах зорилгоор “Салют” сэдэвт аян зохион байгуулж байна. Аян энэ сарын нэгнээс нэг сарын хугацаатайгаар хэрэгжих бөгөөд энэ хүрээнд дараах ажлуудыг хийж гүйцэтгэх гэнэ.  Ачааны болон суудлын автомашин, зорчигчийн биедээ болон биеэс тусдаа авч яваа ачаа тээшинд пиротехникийн хэрэгслийг /салют/ хууль бусаар нэвтрүүлэх зорилгоор нуусан үйлдэл байгаа эсэхийг нягтлан шалгах үйл ажиллагаа.

Мэргэжлийн байгууллагын дүгнэлтгүй, зөвшөөрөлгүй, чанар аюулгүйн шаардлага хангаагүй пиротехникийн хэрэгсэл /салют, бенгалын гал, бусад / бараа бүтээгдэхүүнийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхгүй байх үйл ажиллагаа.

Аливаа хууль бус үйлдлийг илрүүлэх зорилгоор хууль хяналтын бусад байгууллагатай мэдээ мэдээлэл солилцож, хамтран ажиллах

Пиротехникийн хэрэгсэл буюу салют, бенгалийн галыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдаж буй үйлдлийн талаархи мэдээллийг хүлээн авах, түүний мөрөөр шуурхай ажиллах үйл ажиллагаа зэрэг багтаж байна.

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
14124
0 эможи
keyboard_arrow_up