Өнөөдөр туулай өдөр

2014 оны 4 сарын 14

Тугчин одтой, хөхөгчин туулай өдөр. Хамаг бурхад хутагт нар хар мууд өглөг өгнө энэ өдөр ном буян үйлдвээс гай барцадгүй сайн болой. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн.

 

Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба лусыг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Сэтгэлд сэвтэй газар очих, газар хагалах, ус булгийн эх малтах, балгадын суурь тавих, нохой авахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой.

Аргын тооллын: 2014.4.14 Даваа гараг
Билгийн тооллын: Дөрвөн ногоон мэнгэтэй хөхөгчин туулай өдөр.
Наран ургах шингэх: Өдрийн наран 6.18-19.42 жаргана
Үс засуулбал Эд мал арвидна
Барилдлага: Үл зохилдох
Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1411
0 эможи
keyboard_arrow_up