30 өрх бүрэн шаталттай зуухтай боллоо

2014 оны 12 сарын 17

Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар Элит дунд сургууль, “Хэнч байхгүй юу” ТББ, “Эмпати ертөнц” ТББ-уудтай хамтран дүүргийн амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой 30 өрхөд бүрэн шаталттай, утаагүй зуух олгох үйл ажиллагааг зохион байгууллаа.  Үйл ажиллагаанд Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрыг төлөөлж дэд бүтэц, тохижилтын хэлтсийн дарга Ц.Баттөмөр, орчны бохирдол хариуцсан мэргэжилтэн Б.Мөнхжаргал, хороодын Засаг дарга нар оролцсон бол төрийн бус байгууллагуудыг төлөөлж УБ Элит дунд сургуулийн захирал Мустафа Огус, “Хэн ч байхгүй юу”ТББ-ын тэргүүн Шахинкая, ивээн тэтгэгч Силвер групын төлөөлөгч Б.Энхбаяр нар оролцлоо. Зуух хүлээн авсан иргэдийн төлөөлөл зохион байгуулагч, ивээн тэтгэгч нарт баярласнаа илэрхийлж, хүйтний эрч чангарч буй энэ үед цагаа олсон, халуун сэтгэлийн дэм байлаа гэдгийг хэлж байлаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
14103
0 эможи
keyboard_arrow_up