"Монголдоо бүтээцгээе-888" төслийн хэрэгжилт муу байна

2014 оны 12 сарын 16

Өнөөдөр Монгол ньюс мэдээллийн төвд "Үндэсний үйлдвэрлэгч 888 холбоо", "Хувийн хэвшлийг хайрлая" хөдөлгөөн болон бусад төлөөлөгч нар хэвлэлийн бага хурал зохион байгууллаа.

 

Тус хуралд "Үндэсний үйлдвэрлэгч 888 холбоо""-ны гүйцэтгэх захирал Л.Батхуяг, "Хувийн хэвшлийг хайрлая" санаачлагыг өрнүүлэгч Б.Мөнхцэлмэг, "Монгол Алтан тос" ХХК-ын ерөнхий захирал н.Ганболд, Хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбооны төлөөлөгч Л.Амарсанаа нар оролцсон юм.  "Монголдоо бүтээцгээе-888" төслийн хэрэгжилт нь удаашралтай байгаа бөгөөд төслийг хэрэгжүүлэхийн өмнө төв байгууллагын тооцоолол, судалгааг муу хийж, түүнээсээ үүдэн иргэдээс үнэлгээ авах зорилготойгоор тус ажлыг эхлүүлсэн хэмээн дээрх байгууллагууд үзэж байгаа ажээ. Шинэчлэлийн засгийн газрын санаачилсан уг төсөл нь 888 төслийг санхүүжүүлэх байсан ч өнөөдрийн байдлаар 151,2 тэрбум төгрөгөөр 104 төслийг санхүүжүүлсэн байна. "Одоогоор 888 төслийн 750 аж ахуй нэгжийн төсөл шалгарсан хэдий ч санхүүжилтээ аваагүй байна. Санхүүжилтээ авах гээд банкинд очиход тухайн банк барьцаа хөрөнгө шаарддаг. Байгаа эд хөрөнгөө барьцаалахад банкууд их доогуур үнэлж байна. Жишээ нь хоёроос гурван тэрбум төгрөгийн барьцаа хөрөнгөтэй аж ахуй нэгж байгууллагад банк 500-600 сая төгрөгийг л гаргаж өгч байна. Байдал ийм байхад ихэнхи аж ахуй нэгжүүд нь санхүүжилт авч чадахгүй нь тодорхой шүү дээ. Тиймээс энэ санхүүжилтын асуудлыг дээрх албан тушаалтнууд даруй шийдэх хэрэгтэй байна" "Үндэсний үйлдвэрлэгч 888 холбоо""-ны гүйцэтгэх захирал Л.Батхуяг,хэллээ.  Мөн тэрээр энэ талаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт уулзах санал хүргүүлсэн ч одоогийн байдлаар ямар нэгэн хариу аваагүй байгаа ажээ. "Үндэсний үйлдвэрлэгч 888 холбоо"-ны хувьд өнгөрсөн сарын 11-нд байгуулагдсан бөгөөд "Монголдоо бүтээцгээе-888" төслийн хэрэгжилэнд хяналт тавих, энэ төслийн явцыг нэмэгдүүлэх, илүү олон компаниудыг хамруулахад оршиж байгаа ажээ. Тус холбоонд одоогийн байдлаар 180 гаруй компани нэгдээд байгаа ажээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
14051
0 эможи
keyboard_arrow_up