Хуульчдын холбоо зарим “хуульчийн” гэрчилгээг цуцална

2014 оны 4 сарын 11

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлд “хуульчийн мэргэжлийн дадлага” гэсэн нэр томъёо шинээр орж ирсэн. Үүнд, прокурор, шүүгч, өмгөөлөгчийн туслах, төрийн болон төрийн бус байгууллагын хуулийн асуудал эрхэлсэн ажилтан, хуулийн зөвлөх, УИХ- ын гишүүний туслах, зөвлөх, хууль зүйн сургуулийн багш, туслах багшийн ажлыг оруулжээ. Ингэснээр дээр ажил, албан тушаал эрхэлсэн хугацааг хуульч мэргэжлээр ажилласан хугацаанд бус дадлага хийсэн хугацаанд тооцох ажээ. Үүнээс болоод өмгөөлөгч, прокурор болон шүүгчийн туслахаар олон ажил ажилласан иргэд Үндсэн хуулийн Цэцэд хандсан байна. Учир нь, эдгээр хүмүүс туслахын ажлаасаа гарч өмгөөлөгчөөр гурван жил ажилласны дараа л шүүгчийн сонгон шалгаруулалтад өрсөлдөх эрх нь нээгдэх юм. Гэтэл Хуульчдын холбоо өнгөрсөн арваннэгдүгээр сараас эхэлж өмгөөлөгч, шүүгч, прокурорын туслахуудад хуульчийн гэрчилгээ олгож, татвар авах болжээ. Энэ нь, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан дээрх ойлголттой зөрчилдөж байгаа юм байна. Иймээс удахгүй туслахуудад олгосон хуульчийн гэрчилгээг хүчингүй болгохоор болсон гэдгийг эх сурвалж мэдээлж байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1403
0 эможи
keyboard_arrow_up