Хуучин зурагтаа зараад Шинэ Ухаалаг зурагттай болох боломжтой

2014 оны 12 сарын 15

PC mall сүлжээ дэлгүүрүүд өөрийн үнэнч харилцагч нартаа зориулан нэгэн сонирхолтой өдөрлөгийг 4хоногийн турш зохион байгуулах гэж байна. Өдөрлөгийн зорилго нь хэрэглэгчид өмнө нь хэрэглэж байсанзурагтаа борлуулах боломжийг олгох юмИнгэснээр та хуучин зурагтаа зараад Шинэ зурагт худалданавах боломжтой.

PC mall-ын шинэ жилийн худалдаа нь хэрэглэгчдэд үзүүлэлт бага, хямд зурагт борлуулахаас илүү өндөр үзүүлэлт бүхий боломжийн үнэтэй ТВ-ийг санал болгож байгаа юм. Бид энэ өдрүүдэд хуучин зурагтаа зарах сонирхолтой болон хуучин зурагтыг авах хүсэлтэй худалдан авагчдыг нэг дор цуглуулан холбон өгч, хэрэглэгчийг Илүү Том, Илүү Ухаалаг, Илүү Хямд ЛЕД зурагттай болгох боломжоор хангаж байна.

Та 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 12.00-20.00 цагийн хооронд 13-р хороолол дахь Night Plaza /хуучнаар шөнийн зах/ худалдааны төвийн 1 дүгээр давхарт байрлах PC mall дэлгүүрт хүрэлцэн ирээд тусгайлан зассан хэсэгт өөрийн хүссэн үнээр худалдан авагчидтай тохирч өөрийн зурагтыг борлуулах боломжтой. Мөн та боломжийн үнэтэй, оригинал гамтай эдэлсэн цэвэрхэн зурагт хайж байвал мөн энэ өдөр PC mall-ын 13-р хороолол дахь салбарыг зориорой.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
13991
0 эможи
keyboard_arrow_up