Хөтлөгч П.Анужин удган болж “тодорлоо”

2014 оны 12 сарын 15

Эхлээд эрүүл хооллолтын багш гэдгээрээ хэвлэлийн хуудаснаа бичигдэж байсан П.Анужин гэж эмэгтэй хөтлөгч гэдэг утгаараа олонд сайн танигдсан. Уг нь МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн. Тэгэхдээ улстөрийн хүн гэдэг утгаараа хүмүүст нэг л хүрч гавихгүй байгаа. Ямартаа л МАН-ынх нь Ц.Нямдорж нарын ах нар нь түүнийг гадуурхаж байхав дээ.

Тэгвэл П.Анужин хатагтайтай холбоотой бас нэг мэдээлэл гарах боллоо. Түүнийг удган болсон гэх яриа ойрын хүрээнээс нь гарах боллоо. Үнэндээ тэр өөрөө ч сайн удган болж байгаа гэдэгтээ эргэлзэхгүй  байгаа гэнэ.

Хувь амьдралын тухайд хүүхдүүдийнхээ эцгээс салж, ажлын хамтрагч гээд байдаг байсан Б.Баатартайгаа нэг гэрт орсон гэх тэрбээр ямар ч байсан тэнгэртэй ойр хүн болсон бололтой.

Нэг хэсэг нэвтрүүлгийн санаа хулгайлсан гэх асуудалд ороод байсан ч,  “Анх “Hero” энтертайнментийн зүгээс шинээр хийх гэж байгаа “Чухал 100” нэвтрүүлгийнхээ хөтлөгч хийх саналыг надад тавьсан юм.” хэмээн өөрөөсөө холдуулж ярьж байсан П.Анужин хатагтай ч байнга л шинэ сонин мэдээ бусдад дуулгаж байх юм даа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
13934
0 эможи
keyboard_arrow_up