Архитай холбоотой гэмт хэрэг ихсэж байна

2014 оны 12 сарын 12

Нийслэлийн хэмжээнд 2014 оны 11 сарын байдлаар согтууруулах ундаа худалддаг, түүгээр үйлчилдэг аж ахуйн нэгж байгууллагуудад давхардсан тоогоор 3174 удаа хяналт шалгалт явуулж нийт 1532 иргэн, аж ахуй нэгжийг Монгол Улсын "Архидан согтуурахтай тэмцэх тухай" хууль болон бусад хууль тогтоомжийн дагуу торгуулийн болон үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг цуцлах арга хэмжээ авч ажиллажээ. 

Архидан согтуурсны улмаас гэмт хэрэг үйлдэх, гэмт халдлагад өртөх явдал бүртгэгдсэн нийт гэмт хэргийн тодорхой хувийг эзлэж, хүйтний улиралд гудамжинд осгож, хөлдөж амь нас, эрүүл мэндээр хохирох нь ихсэх хандлагатай байна 

Иймд иргэд аж ахуйн нэгж байгууллагууд баяр ёслолыг тэмдэглэхдээ архины зөв зохистой хэрэгдээг эрхэмлэх, нэгэндээ шаардлага тавих, архи согтууруулах ундаагүй баяр ёслолыг тэмдэглэхдээ архины зөв зохистой хэрэгдээг эрхэмлэх, нэгэндээ шаардлага тавих, архи, согтууруулах ундаагүй баяр ёслол тэмдэглэхийг уриалах, шөнө оройн цагаар анхаарал болгоомжтой явах, бага насны болон өсвөр насны хүүхдүүдэд тавих хараа хяналтаа сайжруулах шаардлагатай байгааг Улаанбаатар хотын цагдаагийн газраас сэрэмжлүүллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
13918
0 эможи
keyboard_arrow_up