Галт зэвсэг гаргаж танхайрсан 12 хэрэг гарчээ

2014 оны 12 сарын 12

Цагдаагийн байгууллага Улаанбаатар хотын хэмжээнд энэ онд галт зэвсэгтэй холбоотой 98 зөрчил илрүүлж, зөрчил гаргасан 98 хүнийг 1.055.000 төгрөгөөр торгож, холбогдох хууль тогтоомж зөрчсөн иргэн, хуулийн этгээдээс 102 ширхэг галт зэвсэг хураан авчээ. Иргэнд гар буу тулгаж дээрэм хийсэн нэг зөрчил, буу тулгаж барьцаалсан нэг, галт зэвсэг хийн буу гаргаж танхайрсан 12, галт зэвсгээ хулгайд алдсан долоо, нохой буудсан гурван зөрчил гарсан байна. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
13909
0 эможи
keyboard_arrow_up