Польшд үндэсний ардчилсан хувьсгалын 25 жилийг ойг тохиолдуулан гэрэл зургийн үзэсгэлэн гарлаа

2014 оны 12 сарын 12

Монгол Улсаас Бүгд Найрамдах Польш Улсад суугаа Элчин сайдын яам Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 103 жилийн ойн баяр болон Ардчилсан хувьсгалын 25 жилийн ойн өдрийг тохиолдуулан Варшав хотноо энэ сарын 10-ны өдөр хүлээн авалт зохион байгуулжээ. Уг хүлээн авалтад Польшийн Сеймийн дэд маршал Ежы Вендэрлих, парламент, Засгийн газрын зарим гишүүд болон албаны бусад хүмүүс нийт 160 орчим хүн оролцлоо. Элчин сайд А.Ганбаатар уг арга хэмжээг нээж үг хэлэхдээ 1911 оны 12 дугаар сард  тусгаар тогтнолоо сэргээж, 1989 оны 12 дугаар сард ардчилсан хувьсгал эхэлсний ойг ийнхүү тэмдэглэж байгаагаатанилцуулаад, Монгол Улсын өнөөгийн байдал, хоёр орны харилцаа эрчимтэй хөгжиж буйг цохон тэмдэглэж үг хэлэв. Мөн энэ үеэр дээрх хоёр тэмдэглэлт үйл явдалд зориулсан гэрэл зургийн үзэсгэлэн гаргав.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
13906
0 эможи
keyboard_arrow_up