Эцэг, эхчүүдийн анхааралд

2014 оны 12 сарын 12

Хүүхдийн үйлдэж байгаа гэмт хэрэг түүнд холбогдогчдын тоо сүүлийн жилүүдэд өссөн дүнтэй гарч байгаа нь энэ асуудалд онцгой анхаарал хандуулах шаардлага бий болсныг харуулж байна.

Сүүлийн үед хүүхэд өөрөө гэмт хэрэг үйлдээд зогсохгүй гэмт хэргийн улмаас хүүхдийн амь нас, эрүүл мэнд хохирох, гадуур тэнэх, гуйлга гуйх, хөдөлмөр эрхлэх, цахим тоглоомонд донтох, гол ус, гал түймрийн аюулд өртөх, зам тээврийн осолд орох, байшин барилгад дарагдах зэргээр олон асуудлын улмаас эрх ашиг нь хохирсоор байна.

Монгол Улсын Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлд эцэг, эх, асран хамгаалагчийн үүрэг, 13 дугаар зүйлд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын үүргийг тус тус заасан байдгийг анхаарч дээрх хуулийн заалтыг хэрэгжүүлэх чиглэлээр бололцоотой бүхий л арга хэмжээг авч ажиллаж байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. Мөн их, дээд болон ерөнхий боловсролын сургуулиудын удирдах ажилтан, багш, сурган хүмүүжүүлэгч, эцэг, эхчүүд асран хамгаалагч та бүхнийг 2014-2015 оны хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, чөлөөт цагийг нь зөв боловсон өнгөрүүлэхэд   анхаарч, таны хүүхэд хаагуур хэнтэй нөхөрлөж юу хийж яваа дээр хараа хяналт тавихийг  зөвлөж байна. Танд болон таны гэр бүлд сайн сайхныг хүсье.

                                      УЛААНБААТАР ХОТЫН ЦАГДААГИЙН ГАЗАР

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
13902
0 эможи
keyboard_arrow_up